Д.БИЛГҮҮН МӨНГӨН МЕДАЛЬ ЗҮҮЖЭЭ

2018-11-05  

Жүдо бөхийн “Asia Open Aktau-2018” Ази тивийн нээлтэй тэмцээн Казахстан улсын Актау хотод болж өндөрлөлөө. Олимпийн эрхийн оноо олгох уг тэмцээнд есөн орны 106 тамирчин оролцсоноос Монголын баг тамирчид мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдсөн “Тэмүүжин” клубийн тамирчин  Д.Билгүүн мөнгөн медаль зүүжээ. Мөн 66 кг-ын жинд хүч үзсэн “Хангарьд” клубийн тамиргчин Д.Алтансүх хүрэл медаль зүүсэн юм. Мөн 60 кг-ын жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт гавьяат тамирчин Д.Амартүвшин шагналт долдугаар байрыг эзлэв. Энэ удаагийн “Asia Open Aktau-2018” тэмцээнд манай дөрвөн жүдоч барилдсанаас хоёр нь медальд хүрч нэг жүдоч шагналт байр эзэлжээ.

 

 

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?