МОНГОЛЫН БАГ ТАЖИКСТАНД ЯЛАГДЛАА

2018-11-06  

Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудаас анх удаа Олимпийн наадмын эрхийн төлөөх тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж байгаа эмэгтэйчүүдийн шигшээ баг Тажикстаны багтай тоглож, 4:1-ээр ялагдлаа. Энэхүү тоглолт өчигдөр уг тэмцээнийг зохион байгуулагч Тажикстаны багийн талбайд болсон бөгөөд шигшээ багийн ахлагч О.Цасан-Охин нэр төрийн  нэг гоол оруулжээ.

Эмэгтэйчүүдийн шигшээ баг хоёр дахь тоглолтоо өнөөдөр Сингапурын шигшээ багтай хийнэ. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо энэ сарын 8-ны өдөр Тайваны шигшээ багийн эсрэг хийх хуваарьтай байна.

 

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?