МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД БОЛ МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД, ЖОЗЕ МОУРИНО БОЛ ЖОЗЕ МОУРИНО

2018-11-08  

Энэ жил Роналдог багтаа авснаар хүчирхэгжсэн Италийн аварга Ювентусыг Аваргуудын Лигт түрүүлэх багаар мэргэжилтнүүд нэрлэж буй. Роналдо лигтээ дасаж, 7 гоолыг оруулаад амжсан.

Манчестер Юнайтедийг талбайд нь 0:1-ээр өмнөх тойрогт хожсон тул Ювентус талбай дээрээ илүүрхэн хожих нь ойлгомжтой гэсэн дүгнэлтийг хөлбөмбөг гадарлах болгон хийж байсан. Тэгвэл энэ таамаглал буруу, Манчестер Юнайтед бол Английн хүчирхэг баг, Жозе Моурино бол шилдэг дасгалжуулагч гэдгээ харуулж 1:2-оор Ювентусыг хожиж, хэсгээ Ювентусын хамт тэргүүлж эхэллээ.

Тоглолт 90 минут үргэлжилдэг гэдэг сургамжийг Ювентуст өгөв. Роналдо 65 дахь минутанд Манчестер Юнайтед багийн хаалганд тоглолтын эхний гоолыг шигтгэж хөгжөөн дэмжигчдээ баярлуулж, хуучин дасгалжуулагч Жозе Моурино, хуучин багтаа " бэлэг" барьсан.

Харин Ювентус хожлоо хадгалж чадсангүй. Тоглолтын 86-89 дэх минут хар дарсан зүүд мэт юм болов. 86 дахь минутанд Хуан Мата тоглолтыг тэнцүүлсэн бол 89 дэх минутанд Алекс өөрийн хаалгандаа гоол оруулснаар тоглолт өндөрлөлөө. Интерийн дайсан бол Жозе Моурина. Тэр биднийг дарлаа гэж Италийн хэвлэлд бичиж байна. Харин Английн хэвлэлд Манчестер Юнайтед бол Манчестер Юнайтед, Жозе Моурино бол Жозе Моурино гэсэн нийтлэл бичиж байна.

 

 

 

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?