РЕАЛ МАДРИД СЭРГЭСНЭЭ ЗАРЛАЛАА

2018-11-08  

Эхний 45'-д 4 гоол. 65 дахь минутанд 5 дахь гоолыг зоосноор Plzen юу ч хийж чадахгүй гэдгээ ухаарсан. Ла Лигийн сүүлийн 5 тоглолтонд нэг ч хожил авч чадаагүй учир багийн удирдлагын зүгээс дасгалжуулагч Лопетегуг " хуссан". "Тоттенхем"-ийн дасгалжуулагч Поччеттино, "Челси"-гийн Конте, "Арсенал"-ын Арсен Венгэр зэрэг Английн Премьер Лигт зүтгэж байсан, зүтгэж буй дасгалжуулагчдын араас Реал Мадридын удирдлага хөөцөлдөж буй. Тоттенхемийн дасгалжуулагч Реал Мадридыг сонгохгүй гэдгээ хэлсэн бол нөгөө хоёр нь хэлцэлийн хэмжээнд яриа хөөрөө үргэлжилж буй гэдэг.

Харин энэ тоглолтын дараа, - Санти Солари бол бидний дасгалжуулагч. Бид түүнд энэ тоглолтыг зориуллаа гэж Касемиро хэлсэн бол, - Манайх дасгалжуулагчийн эрэлд мордсон. Гэхдээ Санти үүрэг гүйцэтгэгчээр томилогдсоноос хойш дараалан 3 дахь ялалтаа байгууллаа. Ямар ч гэсэн энэ улиралд дасгалжуулагч дахин солих шаардлагагүй. Санти Солари бол бидний дасгалжуулагч гэж Карим Бензема онцоллоо.

 

 

 

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хүрэлээ:Эзэн хааны баг эргэн ирэлтийг хийсэнд талархья. Рома сайн байгаа юм байна. Гэхдээ болоогүй байна аа...Харин ПСЖ жаахан сул байнаа даа. Ер нь Дэлхийн аварга шигшээтэй Францын клубүүд Аваргуудын лигт амжилт муутай оролцдог. Хаа байсан 1993 онд Марсель аваргалснаас хойш сураггүй байна шүү. 2018-11-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
УИХ-ЫГ ТАРААХ НЬ ЗӨВ ҮҮ ?