УЛСЫН ӨСӨХ ИДЭР НАЧИН Ч.БАТЧУЛУУН НЭГИЙН ДАВААНД УНАЛАА

2018-11-08  

Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, өвлийн тэргүүн тэргүүн сарын шинийн нэгэн, Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна. 

Найм дахь удаагийн барилдаанд улсын аварга Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва нараар ахлуулсан хүчитнүүд зодоглож байна. Бөхийн барилдааны нэгийн даваанд улсын аварга Н.Батсуурь өөрийн үеэл дүү сумын заан Энхтөрийн Мөнх-Эрдэнийг дунгуйлдаж татаад хамгийн түрүүнд туг тойров.

Харин өнгөрсөн жил начин цолоо баталсан Ч.Батчулуун Говь-Алтайн аймгийн харцага Я.Бумбаярт хашиж мордуулаад тахим өгөв. Давааны төгсгөлд аймгийн шилдэг арслангууд хоорондоо нугарч барилдсан нь олны анхаарлыг татаж байсан юм.

Булганы аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл энэ даваанд Чойрын залуу арслан Энхтөрийн Мөнхбаатартай таарч хялбархан туг тойрно лээ. Энэ Дархан-Уул аймгийн наадмын түрүү бөх хурц арслан Сүрэнжавын Очирбат Булган аймгийн заан Энх-Амгарлангийн зайлаанд тэссэнгүй. Мөн энэ оны цэргийн наадмын түрүү бөх Ганзоригийн Жамбалдорж хашир туршлагатай арслан Батчулууны Хашбатад мушгиулаад тэнгэр харав.

Чөлөөт бөхийн шигшээ багийн гишүүн аймгийн заан М.Лхагвагэрэл энэ даваанд улсын начин Б.Сериктэй хүч үзэж барьц сонгуулж өвдөг шороодсон юм. Бөхийн барилдааны хоёрын даваа энэ цаг мөчид эхэлж байна.

 

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
УИХ-ЫГ ТАРААХ НЬ ЗӨВ ҮҮ ?