Б.МЯГМАРСҮРЭН ДУГУЙН УРАЛДААНД ТҮРҮҮЛЛЭЭ

2018-11-09  

БНХАУ-д зохиогдож буй “Гранфондо Юннань-2018” олон өдрийн олон улсын засмал замын дугуй тэмцээний гуравдугаар гараа буюу “Tengchong Stage”-д “GCN Mongolia” багийн тамирчин ОУХМ Б.Мягмарсүрэн түрүүллээ. Тэрээр 120 дахь км дээрээс БНХАУ-ын дугуйн “Шинэ од” гэгдэж буй, 19 настай  Ли Жун Гангийн хамт тасарч, улмаар өрсөлдөгчөө хаян ганцаар тэргүүллийг авсан. Гарааны хамгийн өндөр уулын хэсэг өнгөрсний дараа тэмцээнийг тэргүүлэгч, багийн хамтрагч Крейг Стюартыг хүлээж, үлдсэн 60 гаруй км замд ээлжлэн салхиа авсаар хамт барианд орсон юм. Б.Мягмарсүрэн 185 км уулын замыг 05:13:38 хугацаанд туулжээ. Хоёрдугаар байрт Крейг Стюарт, гуравдугаар байрт манай багийн өө нэг монгол дугуйчин Э.Билгүүнжаргал орсон байна.

Тэмцээнийг нийлбэр дүнгээр “GCN Mongolia”  багийн Крейг Стюарт тэргүүлж, ОУХМ Б.Мягмарсүрэн 14 секундийн алдагдалтай аман хүзүүнд явж байгаа юм. Тэмцээн дуусахад дахиад хоёр гараа дутуу байна. Дашрамд дурдахад, ОУХМ Б.Мягмарсүрэн өмнө нь энэ тэмцээнд нийлбэр дүнгээр гурван удаа аваргалж байсан юм.   

   

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?