АНГЛИЙН БАГУУД ХАСАГДАХ ШАТАНД ШАЛГАРАВ

2018-11-09  

Европа лигийн хэсгийн шатны дөрөвдүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж өндөрлөлөө. “Е” хэсэгт багтсан Английн "Арсенал" клуб энэ  тойрогт талбайдаа Португалын "Спортинг" багийг хүлээж авч, хуурай тэнцлээ. Ингэснээр 10 оноотой болж, хэсгээс гарах болзлоо хангалаа.  Учир нь гурав, дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа багууд үлдсэн хоёр тойрогт хоёуланд нь хожоод ч гүйцэхээсээ өнгөрсөн. Харин "Спортинг" клуб долоон оноотой болсон. Үлдсэн хоёр тойргоос "Арсенал" нэг хожиход л хэсгээс нэгээр гарах нь тодорхой болно.

Энэ хэсгийн нөгөө тоглолт "Ворскла" болон "Карабах" багуудын хооронд болсон. Украины баг талбайдаа хийсэн энэ тоглолтод хожсон бол хэсгээ гарах найдвар нэмэгдэх байлаа. Гэвч чадалгүй, өрсөлдөгчдөө 0:1-ээр ялагдсан. "Карабах"-ын нэр төрийн ганц хожлыг авчирсан гоолыг 13 дахь минутад Абдуллаев оруулжээ.  

 “L” хэсэгт багтсан Английн "Челси" клуб дөрөвдүгээр тойрогт "БАТЭ"-гийн талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 12 оноотой болж хэсгээс шалгарлаа. 

Тоглолтын 52 дахь минутад Жиру хожлын гоол оруулснаар багаа хасагдах шатанд орууллаа. Дараагийн хоёр тойрогт Лондоны цэнхэрүүд ердөө ганц тэнцэхэд л хэсгээсээ нэгээр гарна.  

Тэгвэл нөгөө талд "МОЛ-Види" клуб талбайдаа "ПАОК" багийг хүлээж авч, 1:0-ээр хожсон. Ингэснээр 6 оноотой болж, хэсгээс гарах боломжоо хадгаллаа. Үлдсэн хоёр тойргоос ердөө ганц хожиход л тэд хэсгээсээ гарна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Миланов 50 дахь минутад оруулжээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?