МОНГОЛЫН САМБОЧИД ЗУРГААН МЕДАЛЬ ХҮРТЭЭД БАЙНА

2018-11-12  

Самбо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  Румын улсын нийслэл Бухарест хотод үргэлжилж байна.  Энэ удаагийн тэмцээнд   80 орны 750 гаруй тамирчид 27 жинд өрсөлдөж байгаа юм.

Манай улсаас эмэгтэйчүүдийн 64 кг-д Баярбатын Баасанжаргал хүрэл медаль хүртлээ. Тэрбээр энэ онд Азийн наадмын кураш бөхийн төрлөөр мөнгөн медаль зүүсэн. Энэ онд Улаанбаатар хотод болсон самбо бөхийн Азийн АШТ-ээс алтан медаль хүртсэн тэр бас жүдогоор хичээллэдэг. 21 хүртэлх насны Азийн АШТ-д V байр, өнгөрсөн жил Зүүн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв. Мөн эмэгтэйчүүдийн 80 кг-д Батаагийн Сайнбуян хүрэл медалийн болзол хангав.

Ийнхүү Монголын шигшээ баг энэ удаагийн ДАШТ-ээс зургаан хүрэл медаль хүртсэн амжилттай үргэлжлүүлж байна. Сонирхуулахад, энэ удаагийн тэмцээний шагналын сан эрс нэмэгдсэн. Тодруулбал, алтан медалийг 3000 ам.доллар, мөнгөн медалийг 2000 “ногоон”, хүрлийг 1500 ам.доллар дагалдах болсон юм.

Одоогоор багийн дүнгээр 10 алтан медаль хүртсэн амжилтаар ОХУ тэргүүлж, хошой алттай Украин, Беларус, Гүрж, Казахстан удаалж явна. Харин манай баг тамирчид зургаан хүрэлтэйгээр 10 дугаар байрт жагсаж, нийт 16 улс ямар нэг медаль хүртжээ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?