МАЛЫН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ДАМЖИХ АНТИБИОТИКИЙН ХЭРЭГЛЭЭ НЭМЭГДЭЖ БАЙНА

2018-11-12  

Өнөөдөр Эрүүл мэндийн яамны Б байранд “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн бага хурал боллоо. Тус арга хэмжээнд салбарийн сайд, ДЭМБ-ын төлөөлөл, НЭМҮТ-ийн удирдлагууд оролцож эм зүйч, жор бэлтгэгч, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Дэлхийн эрүүл мэндийн бйагууллага 2015 оноос хойш жил бүрийн 11-р сард энэ асуудалд анхаарал хандуулдаг. Манай улс 4 дэх жилдээ энэхүү 7 хоногийг зохион байгуулж байна. Энэ онд 11-р сарын 12-18-нд болж буй компанит ажил “Сайн бод, эмчээс зөвлөгөө ав” Антибиотикийн  буруу хэрэглээ нь биднийг бүгдийг нь эрсдэлд оруулж байна” сэдвийн дор тэмдэглэж байна. Халдвар үүсгэгч нян болон бусад бичил биетүүдэд нянгийн эсрэг эмийн үйлчилгээнд нөлөөлөгдөн өөрчлөгдөхийг нянгийн тэсвэржилт гэж нэрлэдэг байна. Ингэж өөрчлөгдсөн бичил биетүүдэд нянгийн эсрэг эм үйлчлэхээ больдог. Дэлхийн нийтэд нянгийн тэнцвэржилтэнд анхаарлаа хандуулах олон хүчин зүйлс байгаа бөгөөд  тухайлбал  амьдарч байгаа улс орон, нас хүйс, хэнийг ч харгалзахгүй антибиотикт тэсвэржилт үүссэн нян халдварладаг, нянгийн тэнцвэржилт нь зонхилон тохиолддог халдварыг хүртэл эмчлэхэд хэцүү байгаа бөгөөд өвчлөлийн хугацааг уртасгаж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй болох, үхэлд ч хүргэх аюултайг салбарынхан онцолж байлаа.

Антибиотикийн зөв хэрэглээнд иргэдийг дараах зүйлд уриалсан юм.  Үүнд атибиотик хэрэглэхээс өмнө эмчээс зөвлөгөө авах, Нянгийн эсрэг эмийг эмчийн зөвлөснөөс тун, хэмжээ, хугацааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, эмчийн зааснаас өөрөөр буюу буруу хэрэглэрийг зогсоох, Томуу, томуу төст ханиад вирүсийн халдварыг антибиотик эмчлэхгүй болохыг, хог хаягдлаа зохистой устгаж, цэвэрлэх нь хүрээлэн буй орчныг хамгаалж, халдварт өвчин дэгдэхээс сэргийлснээр антибиотикийн хэрэглээг багасгаж улмаар нянгийн тэнцвэржилийг бууруулж арга хэмжээ авахыг уриаллаа.

Мөн эмч,эмнэлгийн мэргэжилтнүүд нянгийн эсрэг эмийг зөвхөн шаардлагатай үед, эмчилгээний дагуу жор бичиж, зөвхөн жороор олгох ажлаа улам сайн хэрэгжүүлэх, Нянгийн эсрэг эмийг зөвлөх бүрдээ буруу хэрэглэхийн аюул, эрсдлийн тухай үйлчлүүлэгчид мэдээлэл өгөх, хугацаа дууссан болон хэрэглээгүй үлдсэн нянгийн эсрэг эмийг нэн даруй устгаж байх, өөрийн гар багаж хэрэгсэл, ажлын орчноо ямагт цэвэрхэн байлгах зөвлөмжийг хэлж байсан юм. Сүүлийн жилүүдэд амьтны өвчлөл ихсэж байгаа нь малын гаралтай бүтээгдэхүүнээр хүнд дамжих антибиотикийн хэрэглээ өсч байгаа тул малын эмч болон мал амьтны эрүүл мэндийн мэргэжилтнүүд ч анхааралдаа авч нянгийн эсрэг эмийг зөвхөн зайлшгүй тохиолдолд өгч байгаа байдалд нь хяналт тавьж, мал аж ахуй эрхлэгч, малчдад нянгийн эсрэг эмийн буруу хэрэглээнээс “нянгийн тэсвэржилт” үүсдгийг ойлгуулан ухамсарлуулах, эрүүл ахуй, ариун цэврийг сахиулсан зохистой дадал зуршлыг мал аж ахуй эрхлэгч, фермерүүд үйл ажиллагаандаа хэвшил болгох шаардлагатайг онцолж байв.

 

Ц.ТЭГШБУЯН 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:mash zuv asuudal.bid yamar mah idej bgaagaa anhaarah heregtei 2018-11-12
Иргэн:Иргэд бид ер нь бол ямар мах идэж байгаа мэдэхгүй л байгаа шүү дээ ****ан вакцин тариулсан малаа нядлаад мах болгоод л идээд байдаг энэнээс болж хавдар өвчлөл өсч байж ч магад.Судлах л асуудал 2018-11-12
ZOLBAYAR:GANTS UDAA YARIAD UNGURUH ASUUDAL BISH!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2018-11-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?