НЭРГҮЙН ОТГОНБААТАР ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ

2018-11-12  

Монголын шилдэг тулаанчдын нэг  Нэргүйн  Отгонбаатар  АНУ-ын “Dragon house” холбооны дунд жин буюу 73 кг-ын аваргын бүсний төлөө тулалдлаа.

Тэрбээр Бразилийн тамирчин И.Понтезыг эхний хоёр үед илүүрхэж техниктын ялалт авсан юм. Понтезийн дасгалжуулагч гуравдугаар үед хүн цохилт авсан тамирчнаа тулалдуулахаас татгалзсан юм.

Н.Отгонбаатар  өнгөрсөн долоодугаар сард АНУ-ын Сан Франциско хотод болсон холимог тулааны дэвжээнд анх удаа өрсөлдөж, АНУ-ын тулаанч Брандон Дэликуадриг эхний үед хүнд цохилтоор буулган авч ялалт байгуулсан билээ.

Энэ өдөр “Dragon house” Монголын тамирчин чансаа ахиулах тулаанаа хийж мөн ялалт байгуулжээ.

Монголын тамирчдын дасгалжуулагчаар У.Зоригт ажилласан юм.     

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
SERGELEN:MUNDAG.AMJILT 2018-11-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?