Монголын шилдэг тулаанчдын нэг Нэргүйн Отгонбаатар АНУ-ын “Dragon house” холбооны дунд жин буюу 73 кг-ын аваргын бүсний төлөө тулалдлаа.
Тэрбээр Бразилийн тамирчин И.Понтезыг эхний хоёр үед илүүрхэж техниктын ялалт авсан юм. Понтезийн дасгалжуулагч гуравдугаар үед хүн цохилт авсан тамирчнаа тулалдуулахаас татгалзсан юм.
Н.Отгонбаатар өнгөрсөн долоодугаар сард АНУ-ын Сан Франциско хотод болсон холимог тулааны дэвжээнд анх удаа өрсөлдөж, АНУ-ын тулаанч Брандон Дэликуадриг эхний үед хүнд цохилтоор буулган авч ялалт байгуулсан билээ.
Энэ өдөр “Dragon house” Монголын тамирчин чансаа ахиулах тулаанаа хийж мөн ялалт байгуулжээ.
Монголын тамирчдын дасгалжуулагчаар У.Зоригт ажилласан юм.