Маргааш Энэтхэг улсын нийслэл шинэ Дели хотноо сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 73 улсын 333 боксчин хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөөр Шинэ Дели хотноо цугларсан байна. Манай улсаас долоон тамирчин тулалдахаар Шинэ Делиг зориод байгаа юм. Тэмцээний сугалаа болон жин үзэлт өнөөдөр болох юм.
Монгол Улсыг төлөөлж 48 кг-д Oчирбатын Жаргалан, 51 кг-д Лутсайханы Алтанцэцэг, 54 кг-д Mягмардуламын Нандинцэцэг, 57 кг-д Төмөрхуягийн Болортуул, 60 кг-д Moнхорын Намуун, 69 кг-д Энхбаатарын Эрдэнэтуяа, 75 кг-д Mөнхбатын Мягмаржаргал нар тулалдана.
Aхлах дасгалжуулагч Бямбасүрэнгийн Пүрэв-Очир, дасгалжуулагч Mөнхөөгийн Буянжаргал нар баг тамирчдаа удирдан дасгалжуулна. Мөн манай улсаас АIBA буюу Олон улсын боксын холбооны 3 одтой шүүгч Ц.Цогтгэрэл энэ тэмцээнд шүүгчээр ажиллана.