МОНГОЛЫН БАГ ТАЙВАНИЙН БАГТ ЯЛАГДЛАА

2018-11-14  

Хөлбөмбөгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд өрсөлдөж байгаа Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр Тайванийн багтай хэсгийн шатны хоёр дахь тоглолтоо хийж ялагдлаа. Эхний үеийн найм болон  10 дахь минутад Тайванийн шигшээ багийн Турк довтлогч  Онур Доган манай хаалганд гоол оруулсан юм. Харин хоёрдугаар үеийн 62 дахь минутад зүүн жигүүрийн хамгаалагч Н.Цэдэнбал алсын цохилт амжилттай гүйцэтгэж гоол оруулсан юм.

Эхний тоглолтод Ардчилсан Солонгосын багт 4:1-ээр ялагдаад байсан манай залуус энэ тоглолтод тэнцэх эсвэл хожих даалгавартай талбайд гарсан ч биелүүлж чадсангүй. Улмаар ирэх жилий Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эхний шатнаас эхлүүлэхээр болж байна. Монголын шигшээ багийн залуус хэсгийн сүүлийн тоглолтоо энэ сарын 16-нд Хонконгийн багийн эсрэг хийх юм.

1.    Ардчилсан Солонгос – 4 оноо

2.    Хонгконг – 4 оноо

3.    Тайвань – 3 оноо

4.    Монгол – 0 оноо

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?