Ш.ДАВААДОРЖ ДЭЛХИЙН ЦОМООС ДОЛООН МЕДАЛЬ ХҮРТЭВ

2018-11-14  

Монголын өвлийн усанд сэлэлтийн тамирчин, спортын мастер Ш.Даваадорж энэ сарын 3-4-ний өдрүүдэд Латви улсын Рига хотод болсон өвлийн усанд сэлэлтийн дэлхийн цомоос дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж өндөр амжилт үзүүлсэн байна. Тус тэмцээнд 25 орны 300 тамирчин оролцож хурд хүч авхаалж самбайгаа сорьсон аж. Тэрбээр 35 жил усанд сэлэлтийн спортоор хичээллэж сүүлийн гурван жилд Дэлхийн цомын аваргын тэмцээн болон олон улсын тэмцээнүүдээс нийт 13 алт, 18 мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.

Олон улсын болон Мастерс, Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээнүүдэд Монгол улсыг төлөөлөн оролцож өвлийн усанд сэлэлтийн цор ганц тамирчин юм. Ш.Даваадорж Дэлхийн Өвлийн усанд сэлэлтийн холбооноос гарсан чансаа оноогоор 2016-2017 онд IV байр жагсаж байсан бол энэ жил дэлхийд VII эрэмбэлэгдэж байгаа юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?