Английн Лигт түрүүлэх магадлалтай багаар Ливерпүүлийг нэрлэж буй. Тэд МС, Челсигийн адил ганц ч хожигдолгүй. Гол ѳрсѳлдѳгчийн нэг Челситэй 1:1-ээр тэнцсэн. Манчестер Ситиг ѳнгѳрсѳн улиралд 3 дараалан хожсон тэдэнд энэ улиралд дээрхи амжилтаа давтаж чадвал түрүүлэх боломж нээгдэнэ.
Клопп.Түүний хувьд Германы Дортмунд Боруссиаг гурав дахь жилдээ аварга болгосон. Тэгвэл Ливерпүүлийг тэрбээр 3 дахь жилдээ дасгалжуулж буй. Энэ улиралд Ливерпүүл гараагаа ч сайн эхлүүлсэн нь итгэл найдвар тѳрүүлж буй.