Испанийн Реал Мадрид клуб дасгалжуулагч Х.Лопетегиг өнгөрсөн аравдугаар сарын 29-нд ажлаас нь чөлөөлж клубийн В багийн дасгалжуулагч Аргентин мэргэжилтэн С.Солариг түр томилоод байсан. Тэгвэл клубын удирдлага Аргентин мэргэжилтэн С.Солариг жинхлэн 2021 хүртэл гэрээ байгуулжээ. Ийнхүү Реал Мадрид клубын дасгалжуулагчаар С.Солари албан ёсоор томилогдсоноор дараагийн дасгалжуулагчийн эрэл өндөрлөсөн байна.
Тамирчин ахуйдаа Реалмадридын довтлогчоор тоглож байсан тэрбээр Ла лигийн 2, Испанийн цомд 1, Аваргуудын лигт мөн нэг хожил байгуулаад байгаа юм. Сүүлийн дөрвөн тоглолтод 15 гоол оруулж ердөө хоёр гоол алдсан.
Аргентин мэргэжилтэн С.Солари 2000-2005 онд Испанийн Реал Мадрид клубт хүчин зүтгэж 131 тоглолтод оролцохдоо 10 гоол оруулсан юм. Мэргэжлийн түвшинд 15 жил тоглосон ч Аргентины шигшээ багийнхаа төлөө ердөө 12 тоглолтод оролцож байсан.
С.Солари Реал Мадрид клубийг удирдаж буй 4 дэх Аргентин дасгалжуулагч болж байна.