Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ Румыны нийслэл Бухарестэд үргэлжилж байна. Чөлөөт бөхийн төрөл өнөөдөр эмэгтэйчүүдийн жингийн ангиллаар эхэллээ. Эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж, 50 кг-д өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Тэрбээр үдээс өмнө нь эхний даваанд БНХАУ-ын Шуан Лиюаныг 8:7-гоор, АНУ-ын Коди Маэ Пфауг 15:4-өөр тус тус ялсан. Харин хагас шигшээд залуучуудын дэлхийн дэд аварга, өсвөр үеийн ДАШТ-ий медалийн алт, мөнгө, хүрэл медальт ОХУ-ын Надежда Соколовад 6:8-гаар ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Мөн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд зодоглосон УАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, “Арслан” клубийн тамирчин, спортын мастер М.Хишигмаа Румыны Анна Симона Буйбар, Унгарын Николетта Смолкаг тус бүр цэвэр ялсан. Тэгвэл хагас шигшээд жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Японы Мива Морикаватай барилдаж 0:2-оор ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
55 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Б.Болор-Эрдэнэ, 59 кг-д “Аваргууд” академийн тамирчин Н.Наранцацрал 76 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Загардулам нарын өрсөлдөгчид шигшээд шалгараагүй тул тэмцээнээ өндөрлүүлсэн юм.