Ц.НАМУУНЦЭЦЭГ, М.ХИШИГМАА НАР ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

2018-11-15  

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ Румыны нийслэл Бухарестэд үргэлжилж байна. Чөлөөт бөхийн төрөл өнөөдөр эмэгтэйчүүдийн жингийн ангиллаар эхэллээ. Эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж, 50 кг-д өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Тэрбээр үдээс өмнө нь эхний даваанд БНХАУ-ын Шуан Лиюаныг 8:7-гоор, АНУ-ын Коди Маэ Пфауг 15:4-өөр тус тус ялсан. Харин хагас шигшээд залуучуудын дэлхийн дэд аварга, өсвөр үеийн ДАШТ-ий медалийн алт, мөнгө, хүрэл медальт ОХУ-ын Надежда Соколовад 6:8-гаар ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Мөн  эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд  зодоглосон УАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, “Арслан” клубийн тамирчин, спортын мастер М.Хишигмаа Румыны Анна Симона Буйбар, Унгарын Николетта Смолкаг тус бүр цэвэр ялсан. Тэгвэл хагас шигшээд жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Японы Мива Морикаватай  барилдаж  0:2-оор ялагдсанаар  хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
55 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Б.Болор-Эрдэнэ, 59 кг-д “Аваргууд” академийн тамирчин Н.Наранцацрал 76 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Загардулам нарын өрсөлдөгчид шигшээд шалгараагүй тул тэмцээнээ өндөрлүүлсэн юм. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?