РОЖЕР ФЕДЕРЕР ХОЁР ДАХЬ ЯЛАЛТАА БАЙГУУЛАВ

2018-11-16  

Талбайн теннисний эрэгтэйчүүдийн АТР Finals тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Тэмцээний Л.Хьюитт хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд явагдаад байгаа юм. Одоогоор тус хэсэгт Өмнөд Африкийн К.Андерсон 3 тоглолт хийхээс 2 тоглолт хийж хоёуланд нь хожил аваад байна. Эхний өрсөлдөгч болох Австрийн Д.Димийг хожоод байсан бол  Японы К.Нишикориг буулгаж авсан юм. Тус тоглолтонд К.Андерсон Япон залууд ердөө ганцхан гэйм алдаж 6-0, 6-1 харьцаагаар хожсон.

Тэгвэл замналынхаа 100 дахь цомын төлөө тоглож буй Р.Федерер эхний өрсөлдөгч К.Нишикорид ялагдаж хүнд байдалд орсон.  Харин удаах тойрогт Австрийн  теннисчин Д.Димийг 6-2, 6-3 харьцаагаар хожиж хасагдах шатанд үлдэх эрхийн төлөө өөртөө боломжийг бий болгосон юм. Залуу теннисчин Д.Димийн хувьд Р.Федерерт хүчтэй өрсөлдөгч юм. Өмнө нь тэд 3 удаа таарч тоглоход сүүлийн 2 тоглолтоос залуу теннисчин Д.Дим хожоод байсан. Ямартаа ч хашир туршлагатай Р.Федерер залуу теннисчинг   энэ удаа зогсоож чадлаа.

Харин өнгөрсөн шөнө шийдвэрлэх гуравдахь тоглолтоо Өмнөд Африк залуу К.Андерсонтой хийж 6:4, 6:3-аар ялжээ.  Федерерийн хувьд  Андерсоныг тав дахь удаагаа хожиж буй нь энэ юм. Өмнө нь тав удаа тоглохдоо дөрвөн удаа хожиж 2018 оны Уимблидоны дунд шөвгийн тоглолтод ялагдаж байсан юм. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
heleh ug alga:nairuulga gej avah yum algaa, yaaj iim humuus ajiluulaad baidah yum boldoo hoorhii 2018-11-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?