Ц.НАМУУНЦЭЦЭГ ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-ААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2018-11-16  

“Бухарест-2018” чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий манай баг тамирчдын анхны хүрэл медалийг өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд авчирлаа. Тэрбээр Бухарестийн дэвжээнд эхний даваанд БНХАУ-ын Шуан Лиюаныг 8:7-гоор, шөвгийн наймд 2016 оны залуучуудын Пан-Америкийн аварга АНУ-ын Коди Маэ Пфауг 15:4-өөр ялсан ч хагас шигшээд залуучуудын дэлхийн дэд аварга, өсвөр үеийн ДАШТ-ий медалийн иж бүрэн цуглуулгатай ОХУ-ын Надежда Соколовад 6:8-гаар ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт Азербайжаны Туркан Насироваг оноогоор цэвэр (10:0) ялсан юм. Энэ нь 23 хүртэлх насны ДАШТ-ээс Монголын бөхчүүдийн хүртэж буй гурав дахь хүрэл медаль болж байна. Өнгөрсөн жил Польшид Г.Отгонжаргал, Э.Гантуяа нар хүрэл медаль авч байсан билээ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?