ГААГИЙН ГРАНПРИД Д.АМАРТҮВШИН ТҮРҮҮЛЭВ

2018-11-17  

Недерландын Гааг хотноо жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Эхний өдөр манайхаас 6 бөх барилдаж, алт, хүрэл медаль хүртлээ. 60 кг-д барилдсан Д.Амартүвшин, Г.Болдбаатар ямархуу энтэй бөхчүүд вэ гэдгээ харуулж, Гаагаас хоёулаа медаль хүртсэн нь энэ. Д.Амартүвшин гавьяатын хувьд В хэсэгт багтаж, эхний тойрогтоо Болгарын бөх Янислав Герчевыг хожсон. Харин хоёрдугаар тойрогт Сирийн бөх Мохамад Аккашыг, хэсгийн аваргын төлөө Бразилийн Плипе Пелимыг ялсан. Хагас шигшээд манай хоёр бөх хоорондоо таарч, торгуулиар Д.Амартүвшин ялснаар финалд үлдсэн юм. Тэгвэл аваргын төлөө Японы бөх Дай Аокиг ялж, аварга боллоо. Г.Болдбаатар аварга Ташкентын Гран прид түрүүлсний дараа Гаагт финалдах боломж байлаа. Гэвч хагас шигшээд Д.Амартүвшинг барсангүй. Харин хүрэл медалийн төлөө Бразилын бөх Фелипе Китадайг ялж, хоёр Гран при дараалан медаль хүртлээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?