ДЭЛХИЙН ШАТРЫН АВАРГЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ 3:3 ХАРЬЦААТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2018-11-19  

Карлсон 3: 3 Каруана. Лондонд эхэлсэн Дэлхийн шатрын аваргын төлөөх 6 өрөг хайнцлаа. Норвегийн Карлсон аваргаа хамгаалж, Америкийн Карауна аваргын титмийг булаахын төлөө оюун ухаанаа уралдуулж байна. Карауна эхний өрөг, 4 дэх өрөгт давуу байдлыг үүсгэж чадсан хэдий ч төгсгөлөө хийж чадаагүй. Харин Карлсоны хувьд алдааг нь ашиглаж, хожих боломж ганц л удаа гарсан гэж мэргэжилтнүүд дүгнэлээ. -Тоглолт энэ янзаараа үргэлжилбэл хайнцана. Хэн хэн нь эрсдэл дагуулсан нүүдэл хийхгүй байна. Тиймээс эхний 6 тоглолт хайнцсантай ижил дараагийн өргүүд ч энэ маягаар үргэлжлэх магадлал өндөр. Эцсийн дүндээ хурдан, блиц гэсэн төрөл рүү шилжиж, аваргыг тодруулахад хүрэх байх гэдэгт олон мэргэжилтэн санал нэгдэв. Өнгөрсөн дэлхийн аваргаар Оросын шатарчин Карякиныг мөн л нэмэлт тоглолт буюу, блицээр хожиж Карлсон аваргалсан. Карлсон, Караунагийн тоглолт талдаа орсон. Дараачийн 6 өрөгт хэн нэг нь хожил эс авч чадваас хурдан тоглолт хийнэ. Түүгээр шийдэж чадахгүй бол блицээр дэлхийн аваргыг тодруулна.

2014 онд шагналын сан 420 мянган евро байсныг 2016 оноос 1 сая евро болгож өсгөж чадсан. Түрүүлсэн нь 60, үзүүрлэсэн нь 40 хувийг энэ сангаас хүртэнэ.

Фабио Карауна. 26 настай. АНУ-ын иргэн. 1972 онд Дэлхийн аварга болсон Бобби Фишерийн дараа АНУ-ыг төлөөлж, аваргын төлөө тоглож буй шатарчин. Одоогоор алдаа гаргаагүй. Эхний өрөгтөө цагаанаар нүүхдээ Дэлхийн аварга Карлсоныг бага зэрэг сандаргасан. Хараар сайн нүүж байгааг нь мэргэжилтнүүд мөн онцолсон.

Эхний тоглолт тун таагүй өрнөснийг фото сэтгүүлчид дурандаа ийнхүү тусгасан. Сүүлийн жилүүдэд аваргаа хамгаалж буй. 27 настай, Норвегийн иргэн Карлсоныг Энэтхэгийн Ананд, Оросын Карякин нар дийлээгүй. Шатрын холбооны шинэ дүрэм ч түүнд нийцдэг. Тэрбээр хурдан нүүлт, тэр дундаа блицээр онцгой гэдэг. Тэгэхээр энэ жил ч гэсэн аваргаа хамгаалах найдвар түүнд бий.

Н.САЙНБИЛЭГ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?