ДОРТМУНД ГЕРМАНЫ АВАРГА БОЛОХ ШИЙДВЭРЛЭХ ХОЖЛОО АВЛАА

2018-11-19  

Хоёр ч удаа тэргүүлж байсан Байер Мюнхен гол өрсөлдөгч Дортмунд Боруссийн талбайд 3:2-оор ялагдлаа. Левандовский 26 дахь минутанд гоолын салхийг хагалж, 52 дахь минутад дахин тэргүүллийг авчирсан боловч, 67 дахь минутад Ройсын, 73 дахь минутад Пакогийн гоол Боруссын ялалтыг баталгаажууллаа. Энэ тоглолтонд Байерны гол довтлогч Левандовский 2 гоол оруулсан бол, Дортмунд Боруссын нүүр царай болсон Ройс 2 гоол оруулж, хөгжөөн дэмжигчдийн цөсийг хөөргөлөө.

Левандовскийн хоёр гоолыг ижилхэн хоёр гоолоор хариулсан. Байер Мюнхен баг руу Германы бүх хөлбөмбөгчид нэр алдар, мөнгө хөөн "урваж" байхад багтаа үнэнчээр үлдсэн. Нэг хэсэг бэртэл авч тоглолтоо завсарласан ч, хөлбөмбөгтөө эргэн ирж, өөрийгөө хэн гэдгийгээ харуулсаар буй тоглогч. Тиймээс ч өнгөрсөн ДАШТ-д түүнийг шигшээ багтаа урьсан.

Франк Риберу. Хожигдсондоо урам нь хугарсан Риберу хөлбөмбөгийн талбайд сэтгүүлчийг түлхэж зэрлэг авирласан. Тоглолтын дараа сэтгүүлчтэйгээ эргэн холбогдож, уучлал гуйсан. - Би гутарсан байсан. Ямар ч асуултанд хариулт өгөх тэнхэлгүй байсан. Гэтэл надаас асуулт асуугаад байсан учир төвөгшөөж түлхсэн. Энэ бол миний буруу байсан. Бид уулзаж, би уучлал гуйсан. Зөвхөн түүнээс төдийгүй, түүний гэр бүлээс ч уучлал гуйсан. Асуудал цааш дэврэхгүй байх гэж найдаж байна гэж тэр өөрийн цахим хуудсандаа бичсэн байна.

 

Байер Мюнхенийг талбай дээрээ хожсоноор гол өрсөлдөгчөөсөө 7 оноогоор Дортмунд Боруссия холдлоо.
Н.САЙНБИЛЭГ

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Фэн:Энэ одоо хэн гэдэг галзуу хүний бичсэн өдрийн тэмдэглэл вэ? 2018-11-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?