Г.ГАНХУЯГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

2018-11-19  

Румыний Бухарест хотод болсон u23 хүртэлх насны бөхийн төрлүүдийн ДАШТ өнөөдөр өндөрлөв. 

Эрэгтэйчүүдээс эхний бөгөөд эцсийн медалийг 86 кг-д хүч сорьсон Ганбаатарын Ганхуяг эх орондоо авчирсан юм.

Эрэгтэйчүүдийн 86 кг-д эх орноо төлөөлөн оролцсон Ховд аймгийн Булган сумын харьяат, 

“Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Ганхуяг 

хүрэл медалийн төлөө Туркийн бөх Ариф Озенийг 4:1-ээр ялснаар эрэгтэй бөхчүүдээс 

анхны медалийг эх орондоо авчирлаа.

Өнгөрсөн жилээс хойш зохион байгуулагдсан тус тэмцээнээс өмнө нь 

эмэгтэй бөхчүүд зургаан медаль (1 мөнгө, 5 хүрэл) 

хүртсэн ч эрчүүд хараахан медаль авч чадаагүй байсан юм.

Г.Ганхуяг эхний тойрогт хийлээд нутгийн бөх Михай Никола Палахиаг 8:6, АНУ-ын бөх 

Майлс Мартиныг 6:1-ээр тус бүр ялаад хагас шигшээд 

Ираны бөх Камран Гасемпуртэд 0:4-өөр ялагдсан. Гэхдээ хүрлийн төлөөх барилдаанд 

энэ жилийн залуучуудын дэлхийн болон тивийн аварга, 

Туркийн Ариф Озенийг буулган авсан юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн  57 кг-д З.Занабазар эхний даваанд Косовогийн 

Дрилон Силаг 13:1-ээр буулган авсан ч дараагийн даваанд 

Кубын Рейнери Ортегад 5:2-оор дийлдсэн.

61 кг-д Ц.Чинзориг эхний даваанд хийлж, улмаар ОХУ-ын Магомедрасул Идрисовт оноогоор цэвэр ялагдсан. 

Орос эр жиндээ түрүүлсэн тул Ц.Чинзориг дагах тойрогт орсон ч Кыргызийн Улукбек Жолдошбековт 14:5-аар ялагджээ.

65 кг-д Т.Тулга олимпын мөнгөн медальт Японы Рей Хигүчид 6:1-ээр ялагдсан. 

Япон эр энэ тэмцээнд торолгүй түрүүлсэн тул манай бөх дагаж барилдав. 

Эхлээд Энэтхэгийн Суреет Сингийг оноогоор цэвэр ялж, дараагийн даваанд ОХУ-ын Ислам Дудаевт 10:9-өөр харамсалтай ялагдлаа.

70 кг-д Э.Тэмүүлэн Хондурасын бөх Луис Рочесийг 15:4-өөр, Румыний Зураб Капраевийг 10:6 тус тус ялсан ч дараагийн даваанд 

Туркийн Энес Услуд оноогоор цэвэр ялагдсан.

74 кг-д З.Сумъяабазар эхлээд Казахстаны Алибек Абдикассимовыг 2:1-ээр илүүрхээд ОХУ-ын Тимур Бижоевийг барсангүй.

79 кг-д Д.Төгс-Эрдэнэ эхлээд Македонагийн Октавиан Ставилаг оноогоор цэвэр ялсан ч ОХУ-ын Гаджи Намиевт ялагдсан. Гэхдээ дагах тойрогт орж, Туркменистаны Довлетмурат Оразгылижовт ялагдаад тэмцээнээ дуусгажээ.

92 кг-д Ч.Алтангэрэл Грекийн Кристос Самарцидисийг 13:3-аар ялж, шөвгийн 8-д ОХУ-ын Асланбек Сотиевт 4:0-ээр хожигдсон. 

Орос эр финалд шалгарсан ч манай тамирчин Гүржийн Иракли Мцитурид 7:4-өөр ялагдаад тэмцээнээ өндөрлөв.

97 кг-д Б.Одсүрэн Украины Магамед Закариевт 2:0-ээр хожигдсон.

125 кг-д М.Лхагвагэрэл Польшийн бөхөд хожигдсон юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?