ШИЛДЭГ НАЙМЫН ТЭМЦЭЭНД ЗВРЕВ ТҮРҮҮЛЭВ

2018-11-20  

Мэргэжлийн талбайн теннисний АТР Финалс буюу эрэгтэй ганцаарчилсан болон хосын төрлийн шилдэг 8 теннисчдийн өрсөлдөөн бүтэн долоо хоногийн турш Английн Лондон хотноо болж өндөрлөв. Тус тэмцээний ганцаарчилсан төрөлд Германы А.Зверев түрүүлж замналынхаа хамгийн том шагналын хүртэв. Тэрбээр хагас шигшээд Рожер Федерерийг хожсон бол аваргын төлөө дэлхийн чансааг тэргүүлэгч Новак Жоковичтой тоглож 6-4, 6-3 харьцаагаар хожиж цомын эзэн болсон байна.

Чансааны гуравт бичигдэж буй  А.Зверев Их Дуулга тэмцээнд амжилт үзүүлж чадаагүй ч мастерс тэмцээнүүдэдд гурван удаа финалдаж Миами мастерст түрүүлээд байсан юм. Тэгвэл оны сүүлчийн тэмцээн болох шилдгүүдийн өрсөлдөөнд амжилттай оролцож цомын эзэн болов. Ирэх онд зүй ёсоор хүчтэй өрсөлдөгч байна гэдгээ ийнхүү харуулж байна.

Тэгвэл хосын төрөлд алдарт ихэр хосууд болох Брайнуудын нэг Майк Брайн Ж.Соктой хамтран оролцож цомын эзэн болов. М.Брайны хувьд АТР Финалс тэмцээний 5 дахь цом болж байгаа бол Ж.Сок анх удаагаа цомын эзэн болж байна. Хоёр теннисчин финалын шатанд Францын хосыг буулгаж авсан юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?