ХЯТАДЫН ТАЛААС НҮҮРСНИЙ ТАТАН АВАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2018-11-20  

Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс ажлын хэсэг томилон Нүүрс тээврийн асуудлаар Гашуунсухайтад ажиллаж байна.

Ажлын хэсгийнхэн БНХАУ-ын талтай уулзалт хийсэн бөгөөд уулзалтын дүнд хятадын талаас хил дээрх нүүрснээс татан авалтыг хийж эхэлсэн байна.

Хятад улсын хил, гаалиас "Ухаалаг гарц" гэх шинэ технологи нэвтрүүлж, мэдээллийг нь шивж оруулахад цаг хугацаа их зарцуулж байгаа юм байна.

Тиймээс таталтаа хийж, программ хэвийн болтол нэг машиныг ойролцоогоор 30-40 минутанд хилээр гаргахаар тохиролцоод байна.
Энэхүү аргачлалаар өдөрт 200-300 машин хилээр нэвтрэх боломжтой юм байна.

Тус чиглэлийн замд 91 км-ийн дараалалтай байгаа бөгөөд дээрх зохицуулалтыг хийснээр нүүрс тээврийн дараалал нэмэгдэхгүй гэдгийг албаныхан хэллээ. 

Татан авалт хэвийн болтол ийм зохицуулалт хийхээр болсон тухай ажлын хэсгээс мэдээлсэн бөгөөд Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс тээвэр зохион байгуулалттай холбоотой шуурхай арга хэмжээ авч, уурхайн ачилтуудыг түр зогсоон хил, гаалийн байгууллагуудтай хамтарч нүүрс тээвэрлэлт хэвийн болох хүртэл лац олгохгүй байх ажлыг зохион байгуулжээ. 

Дараалалд зогсолт хийсэн жолооч нарын аюулгүй байдалд анхаарч, хоол унд, амрах байраар хангах үүрэг чиглэлийг ЗТХЯ, АТҮТ-өөс томилогдсон ажлын хэсгийнхэн тээвэрлэгч аж ахуй нэгжүүдэд өгсөн байна. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?