УЛСЫН АРСЛАН Э.ОЮУНБОЛД ТҮРҮҮЛЭВ

2018-11-20  

Төв аймгийн Зуунмод хотод Ургацын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.

Бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Энхтөгсийн Оюунболд түрүүлж Увс аймгийн Давст сумын харьяат улсын манлай арслан Пүрэвийн Бүрэнтөгс үзүүрлэжээ. Э.Оюунболд арслан гурав дахь барилдаандаа түрүүлж буй нь энэ юм. Хэнтийн арслан өмнө нь Бөх билэгт дэвжээний 20 жилийн ой болон Говийн бөх клубийн нэрэмжит барилдаануудад түрүүлээд байсан билээ.   

Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат улсын начин Б.Серик шалгарсан юм. Тэрбээр бөхийн барилдааны гурвын даваанд Хөвсгөл аймгийн харьяат   улсын шинэ начин Батбаярын Даваа-Очиртой тунаж барилдаад давсан юм. Харин Монгол бахархлын өдрийн барилдааны түрүү бөх Дорнодын улсын начин Д.Анар гурвын даваанд Хэнтий аймгийн арслан Даваасүрэнгийн Аззаяаг амлаж барилдаад тахим өгчээ.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?