М.НАНДИНЦЭЦЭГ ДАШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2018-11-21  

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн нийслэл Дели хотноо үргэлжилж байна. Тэмцээний медалийн төлөөх тоглолтууд өчигдөр явагдсан юм. 33 орны шилдэг ширэн бээлийтнүүд медалийн төлөө тулалдаж байгаа бөгөөд манай улсаас 54 кг жинд тулалдсан олон улсын хэмжээний мастер  M.Нандинцэцэг хүрэл медалийн болзол хангаад байна.

Медалийн төлөө хариуцлагатай тулаанаа Марокко улсын тамирчин Зохра Эз-Захроутай хийж шүүгчдийн саналаар буюу 5:0 харьцаагаар хожсон юм. Зохра Эз-Захроугийн хувьд Рио-2016 Олимпийн их наадамд оролцож байсан шилдэг тулаанч юм.

М.Нандинцэцэг эхний тойрогт Унгар улсын тамирчин Ц.Цабинаг техникийн илт давуугаар хожсон бол шигшээ шилдэг наймд  шалгарах тулаанаа Хорват улсын боксчин Питеса Зелжанатай хийж мөн хугацаанаас өмнө дутуу гаргасан юм.

М.Нандинцэцэг  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болж байна. Манай тамирчин өнөөдөр мөнгөн медалийн төлөө Болгар улсын боксчин Стойка Петроватай тулалдах юм. 

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?