ИЧИНОЖЁО УНАХ ЭРХГҮЙ БОЛОВ

2018-11-21  

Японы мэргэжлийн сумо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башёг Комүсүби Такакэйшёо есөн даваа, нэг унаатай тэргүүлж байна.

Түүний араас Озэки Такаясү тэргүүтэй дөрвөн бөх найман даваатай удаалж байгаа бөгөөд Кюүшюү башё өндөрлөхөд таван өдрийн барилдаан үлдлээ.

Өнөөдрийн барилдаанд Ичиножёо А.Ичинноров Озэки Точиношинд ялагдаж долоон унаа гурван даваатай үлдлээ. Тэрбээр үлдсэн таван өдрийн барилдаанд нэг л унавал 50 хувийн амжилтаа үзүүлэх боломжгүй болох юм.

Тамаваши Б.Мөнх-Оргил Комүсүби Каисэйгээр зургаа дахь даваагаа авсан бол Чиёомёома Г.Мөнхсайхан тав, Такаинова А.Баасандорж дөрвөн даваатай байна.

Харин Араваши Э.Дөлгөөн 10 өдрийн барилдаанаас нэг л даваатай башёг үргэлжлүүлж байгаа юм. 

 

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?