УЛСЫН ХЭМЖЭЭНД B, C ВИРУСЫН ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНД 707,362 ИРГЭН ХАМРАГДЛАА

2018-11-21  

МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн 2 дахь шатны үйл ажиллагаа 2018 оны 4 сарын 2 ны өдрөөс эхлэн 15-39 нас болон 65 аас дээш насны хүн амыг элэгний B,C илрүүлэх шинжилгээнд хамруулж хөтөлбөрийн хэрэгжилт амжилттай үргэжилж байна.

Эхний шатанд 40-65 насны 381,233 иргэнийг хамруулсан бол хоёр дахь шатанд 2018 оны 11 сарын байдлаар 15-39 насны 305,124 иргэн, 65 аас дээш насны 21,005 иргэнийг тус тус хамруулжээ. Өнгөрсөн хугацаад хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд 2017 онд 326,921, 2018 онд 380,441, нийт 707,362 иргэний хамруулж эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлээд байна.

Элэгний B,C вирусын илрүүлэх шинжилгээг аймаг, сум, дүүргийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл мэндийн даатгалдаа хамрагдсан иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой бөгөөд хөтөлбөр 2019 онд үргэлжлэн хэрэгжинэ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?