ПЕТЕР ШМЕЙХЕЛ МОНГОЛД ИРНЭ

2018-11-22  

Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрээ мөнхөлсөн домогт хөлбөмбөгчин асан Петер Шмейхел Монголын хөлбөмбөгийн холбооноос оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээнд хүндэт зочноор уригджээ.

Данийн шигшээ баг болон Английн “Манчестер Юнайтед” багийн домогт тоглогч, дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хоёр удаа хүртсэн Петер Шмейхел ийнхүү Монгол Улсад ирэх юм. МХБХ-ны энэхүү арга хэмжээнд жил бүр хүндэт зочид уригдан оролцдог бөгөөд 2017 онд “Манчестер Юнайтед” клуб болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа Монголд ирж, фэнүүдтэйгээ уулзаж байсан билээ.

Монголын хөлбөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд түүхэндээ анх удаа Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд шалгарсан амжилтыг 2018 онд үзүүлсэн. Мөн дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчдийн анхаарлын төвд байсан “ОХУ-2018” хөлбөмбөгийн ДАШТ-ий өмнө Дэлхийн аваргын “Алтан цом” Монголд ирсэн зэрэг томоохон үйл явдлууд энэ онд тохиосон.

Тиймээс хөлбөмбөгийн шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөг” шагнал гардуулах арга хэмжээ жилээс жилд өргөжиж, дэлхийн домогт одуудыг Монголын үзэгчидтэй уулзуулах боломжийг нээж өгдөг уламжлал тогтжээ.

 

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?