НЕЙМАР БЭРТЭЛ АВЛАА

2018-11-22  

Парис сен Жермен клубийн Бразил довтлогч Неймар Камеруны багийн эсрэг зургаан минут тоглож сэлгээнд суусан юм. 

Тэрбээр хаалга руу цохилт гүйцэтгэх явцдаа гуяны булчингаа гэмтээснээр тоглолтыг үргэлжлүүлэх боломжгүй болж Ричарлисоноор солигдсон юм. Талбайд гарсан Эвертон клубийн хагас хамгаалагч эхний үеийн төгсгөлд энэ тоглолтын хожлын цорын ганц гоолыг оруулсан юм.  

Английн Манчестер сити клубийн довтлогч Габриел Жисүс хоёрдугаар хагаст бүтэн тоглосон ч гоол оруулж чадаагүй. 

Камеруны МК стадиумд цугласан 29 мянган фанат Неймарыг бэртэл авч талбайг чөлөөлөхөд хүндэтгэл үзүүлж байсан байжээ.  

Бразилийн шигшээ багийн эмч Родриго Лэсмэр “Түүнд таагүй байгаа. Неймар бэртлээ илааршуулахад урт хугацаа шаардлагатай” гэж мэдэгджээ. Харин Неймар өөрийн инстаграмдаа “Надруу талбайд хурдан гарахыг хүсч зурвас илгээсэн  дэмжигчдэдээ баярлалаа. Тийм ноцтой бэртэл гэж бодсоны хэрэггүй” гэж нийтэлсэн байна. 

Түүний хамтрагч залуу довтлогч Мбаффе Франц болон Урагвайн багийн нөхөрсөг тоглолтын үеэр мөрөндөө бэртэл авч талбайг чөлөөлсөн юм. Шигшээ багийн цугларалтын гол тоглогчдоо бэртэлд алдаад буй Францын аваргууд ирэх Бямба гаригт Тулусе клубтэй тоглох юм.  Мөн аваргуудын лигийн хариуцлагатай тоглолтыг ирэх долоо хоногт Цвецдатай хийнэ.

 

 

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?