МАРТИН ОНЕЛ, РОЙ КИН НАР АЖЛАА ӨГЛӨӨ

2018-11-22  

Ирландын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчид болох Мартин Онел, Рой Кин нар ажлаа хүлээлгэж өглөө. 

2013 онд Ирландын шигшээ дасгалжуулагчаар томилогдож байсан тэд 2016 оны Европийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан юм. Гэсэн ч 2018 онд Үндэстнүүдийн лигийн тэмцээний  “В” хэсэгт өрсөлдөж нэг ч хожил авч чадаагүй билээ. Энэ нь тэдний ажлаа өгөх шалтгаан болсон юм.   

Ирландын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Жон Делэни “Мартин Роё нарын Ирландын шигшээ багийн төлөө хийсэн бүхэнд талархаа. Тэд 2016 онд Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож хөгжөөн дэмжигчдэд мартагдахааргүй дурсамж үлдээсэн” гэж ярьсан юм. 

Онелийн удирдсан Ирландын баг 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Данийн багт 5:1-ээр ялагдсанаас хойш албан ёсны тэмцээнд ялалт байгуулаагүй аж.

 

 

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?