МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБООНД 20 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГИЙГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

2018-11-22  

Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч Арка́дий Влади́мирович Дворко́вич, сонгогдсоноос хойших анхны Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаа Лондон хотноо Дэлхийн аваргын титмийн төлөө өрсөлдөж байгаа МАГНУС КАРЛСЕН & ФАБИАНО КАРУАНА тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр зохион байгууллаа. 

Уг хурлаар 4 тивээс Ази тив-Монгол, Америк тив-Тринада Тобаго Улс, Африк тив-Сватина Улс, Европ тив-Сан марино улсын холбоодыг сонгон жилд 20 мянган ам.долларын санхүүгийн дэмжлэгийг шатрын хөгжилд зориулан олгохоор ДШХ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

ДШХ-нь 4 жилийн хугацаанд гишүүн 188 орны холбоодтой хамтран ажиллах гэрээ байгуулах зорилттой ажиллаж байна. Дэмжлэг авсан холбоод жил тутам үйл ажиллагааны тайлангаа ДШХ –нд хүргүүлж, ажлаа дүгнүүлэх шаардлагатай юм.

 

 

 

МШХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ТА нарыг бүрэн дэмжиж байна:ЗӨВ л зарцуулаарай 2018-11-23
Zochin:http://StartWeeklyJob.com/?userid=138871 2018-11-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?