УЛС ТУНХАГЛАСНЫ ОЙН БАРИЛДААНД ХЭН ТҮРҮҮЛЭХ ВЭ?

2018-11-23  

Улс тунхагласны ойд зориулсан  уламжлалт барилдаан нь улсын их баяр наадам, цагаан сарын барилдааны дараа орохуйц өндөр чансаатай болдог.  Бөхчүүд наадмын дараах амралтаа дуусгаж бэлтгэлдээ   ороод жигдэрсэн үед зохион байгуулагддаг болохоор өмнөх барилдаануудаас ялгарах онцлог нь  тэр. Аварга арслангууд ч төрт ёсныхоо энэхүү ойн барилдаанд өндөр ач холбогдол өгч бүгд зодоглодог.  Тус барилдаан  1984 онд анхлан зохион байгуулагдахад Д.Хадбаатар аварга түрүүлж байсан түүхтэй.1990 оноос  жил бүр зохион байгуулагдаж ирсэн байдаг.

Б.Бат-Эрдэнэ аварга хамгийн олон буюу зургаан удаа түрүүлсэн бол залуу аварга Ч.Санжаадамба таван удаа түрүү хүртээд байгаа. Тэрбээр хамгийн сүүлд өнгөрсөн жил улсын гарьд Ө.Бат-Оршихоор найм даван түрүүлсэн. Барилдааны их шөвөгт аварга Н.Батсуурь, өнөө цагийн манлай арслан П.Бүрэнтөгс нар шалгарсан нь улс тунхагласны ойн барилдааны үнэ цэнийг илтгэж буй.

Улс тунхагласны 94 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан  ирэх даваа гаригт Спортын төв ордонд зохион байгуулагдана. Түүхт ойгоо хүндэтгээд өнөө цагийн сор болсон хүчтэнүүд бүгд зодоглох биз.  Тус барилдааны босоо аварга Ч.Санжаадамба өнөө жил түрүүлчихвэл дархан аварга Б.Бат-Эрдэнийн зургаа түрүүлсэн амжилтыг давтана. Баагий  аваргын амжилтыг давтахын төлөө   Ч.Санжаадамба бэлтгэл сургуулилтаа чамбайруулж буй нь лавтай. Гэхдээ энэ тийм амар  байхгүй болов уу. Өнгөрсөн жилийн их шөвөг Намсрайжавын Батсуурь том барилдаанд түрүүлнэ л гэж зогсох нь лавтай. Улсын баяр наадмын түрүү булаацалдсан аваргуудын барилдааныг бөх сонирхогчид ч юу юунаас илүү хүлээж байгаа.

Хэнтийн Оюунболд арслан энэ намар өвдөг шороодох тун дургүй байгаа. Ойрмогхон болсон гурван ч барилдаанд түрүүлсэн тэрбээр энэ удаад мөн түрүүлчихэд гайхах хүн гарахгүй. Өмнөдэлгэрийн дархан аварга зургаа түрүүлээд байхад залуу арслан нь түрүүлэх даалгавартай зодоглоно. Манлай арслан П.Бүрэнтөгс нээлтийн барилдаанд түрүүлснээс хойш барилдаан алгасалгүй шөвгөрч байгаа. Өндөр арслан өндөр даваанд үлдэж барилдах нь дамжиггүй. Арслан хүн үзүүрлэх гэж зааланд очихгүй болов уу.

Завханы Гончигдамба гарьд саяхан болсон Монгол бахархлын өдрийн барилдаанд их шөвөгт шалгарсан. Бэртэл гэмтэлгүй зодогловол юм дуулгах нь дамжиггүй.

 Од нь гүйчихвэл  аварга арслангуудыг дайраад унагахаар бяртай хүчтэн энэ өдөр зодоглох нь Баярхүүгийн Бат-Өлзий. Хий гишгэчихгүй л бол их шөвөгт гараад л ирнэ. Дөрвөн мөчиндөө тэнцүүхэн   зассан шагай шиг  харцагаас Ховд нутгийн түмэн түрүү л хүлээж байгаа. Олон үзүүрлэсэн   Бат-Өлзий одоо түрүүлэх цаг нь ч болсон байлгүй.  Архангайн  Бадарч харцагыг мэдээж мартаж болохгүй.  Содномдорж, Оюунболд арслангуудыг сугадаж тонгороод тун ч илүүрхэн орхиж байна лээ. Арал бяраа зөв ашиглавал хэнийг мушгиад тонгорох хүн. 

Бахархлын өдрийн барилдаанд энэ цагийн өнгө болсон хүчтэнүүдийг баруун зүүн хөмөрч түрүүлсэн Доржийн Анар дээшээ үзэх л залуусын нэг. Өнөө цагт их спортыг үндэсний бөхтэй хослуулж буй Дорнодын начин баруун, зүүн аль ч талаараа ташаалдаад хөмөрвөл хэнийг ч  тэнгэр харуулж мэднэ. Тэр өдрийн аз од мэдэх биз.

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:xench tvrvvlsen yax we de buxchvvdig xarxaar end tend xa****a nyraasan xvmvvs bolson bxoor vzexeez dyrgvi xvreed bdag yum 2018-11-23
мх:Хэнд хамаатай юм бэ тэндний түрүүлэх ... 2018-11-23
Үзэгё:128 тэнэгээс хэн ч түрүүлсэн ч яах вэ? 60 чавганцаас хэн нь ч түрүүлсэн болно. 2018-11-23
Зочин:Бөхийн өргөөндөө барилдаач ээ Хэн гэдэг чөтгөр хориод байна Ард түмэнд ил болог 2018-11-23
зочин:Бөх гэж хоорондоо ноцолддог хэдэн тарган хүнд ямар ч нэр хүндгүй болсон 2018-11-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?