М.НАНДИНЦЭЦЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2018-11-23  

Энэтхэгийн Шинэ Дели хотноо энэ өдрүүдэд болж буй боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 54 кг-д өрсөлдсөн “Инчеон-2014” Азийн наадмын хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер М.Нандинцэцэг хүрэл медаль хүртлээ.

10 дахь удаагийн ДАШТ-ий 54 кг-д хүчээ сорьсон М.Нандинцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт Болгарын тамирчин Стойка Петроватай мөнгөн медалийн төлөө тулалдан ялагдал хүлээлээ. Ийнхүү “Лондон 2012” олимпын наадмын шагналт тавдугаар байр, 2016 онд Казахстаны Астанад болсон ДАШТ-ээс мөнгөн медальт С.Петрова Дэлхийн аваргын төлөө тулалдахаар болов. 
Тэрбээр энэ удаагийн дэлхийн ринг дээр Унгарын Сабина Сючи, Хорватын Зелена Питеса нарыг ялж шөвгийн наймд үлдэж, улмаар Мароккогийн Зохра Захроуг 5:0-оор ялснаар дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангаж, хагас шигшээ тулаанд өрсөлдсөн юм. М.Нандинцэцэг  Азийн наадмаас хүрэл медаль, дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд Монгол  Улсын 11 удаагийн аварга юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?