КАРЛСОН 5:5 КАРАУНА

2018-11-24  

10 дахь өрөг мөн л хайнцаж оноо 5:5. 5 цаг 19 минут тоглож 54 дэх өрөг дээрээ тэд хайнцсанаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурлаа. -Надад давуу тал байсан. Хожлын оноог салгаж, тоглогчийг хошуучлах бүрэн боломжоо 44 дэх нүүдэлдээ алдаа гаргаснаас болж алдсан. Буруу нүүснээс болж, давуу байдлаа сул тал болгон, бүр хожигдох байрлал луу шилжсэн. Ядаж байхад хожилдоо улайраад цагаа ч төдийлэн анхаараагүй. Гэтэл сул байрлал, цагийн дутуу зэрэг шахалтад нэгэн зэрэг өртсөн. Түүнээс гарах арга нь хамгаалалт байсан. Шалаа, тасралтгүй шалаа. Тэгэж байж оноо хуваалцлаа гэж дэлхийн аварга Карлсон хэллээ. Тоглолт өндөрлөхөд хоёр өрөг үлдлээ.

Карауна Фабиано. Дэлхийн аваргын титмийг горилогч. Тун хийгүй тоглож буй. Хувилбар сайтай, эгзэгтэй үед оновчтой нүүдэл хийж чаддаг. Дэлхийн аварга Карлсоны хожих 2 ч удаагийн оролдлогыг няцааж чадсан. Ялангуяа 10 дахь өрөг бол Карлсонд хожигдож яваад, хожил болгох шахсан.

Карлсон энэ тоглолтын явцад 2 ч удаа хожиж яваад, төгсгөл хийж чадалгүй хайнцсан. 11 дэх өргийг цагаанаар тоглоно. Гэхдээ Карлсоныг хараар илүү тоглож байна гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Тэдний 10 дараалсан хайнцаа нь дэлхийн шатрын түүхэн дэх дээд рекордыг тогтоолоо.

 

 

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
тэнцээ:хуучирсан мэдээ . 12 тэнцэв 2018-11-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?