ГАВЬЯАТ ТАМИРЧИН М.УРАНЦЭЦЭГ МӨНГӨН МЕДАЛЬ ЗҮҮВ

2018-11-25  

“Осака 2018” жүдо бөхийн Их Дуулга тэмцээнээс эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн Мөнхбатын Уранцэцэг мөнгө, эрэгтэйчүүдийн 66 кг-д хүч сорьсон Пэрэнлэйдоржийн Басхүү хүрэл медаль хүртлээ.

Энэ оны хамгийн сүүлийн Их Дуулга тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 кг жинд аваргуудаа тодруулсан юм. Эмэгтэйчүүдийн 48 кг-д аваргын төлөө М.Уранцэцэг, Японы Фүна Тонакитай өрсөлдсөн.

М.Уранцэцэг эхний шатанд Бүх Японы аварга, 21 хүртэлх насны залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт, ДАШТ-ний алт, мөнгөн медальт Цүкаса Ёшидагийн дүү Сана Ёшидаг, дараа нь Португалын Мариа Сидерот нарыг ялж хэсгийн аварга болсон юм. Улмаар хагас шигшээд БНСУ-ын Юү Жеон Каныг ялж, мөнгөн медалийн болзол биелүүлсэн. Харин аваргын төлөө Японы Фүна Тонакид ялагдаад Их Дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.

Манай тамирчин Их Дуулгаас нийт таван алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар буюу нийт медалийнхаа тоогоор бүх жүдочдыг тэргүүлж эхэллээ.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д хүч сорьсон Ё.Басхүү эхний даваанд АНУ-ын Коул Чандлерийг, дараа нь Казахстаны Елдос Жумакановыг, гуравдугаар тойрогт Кыргызийн Алмаз Алтыбекийг, улмаар хэсгийн аваргын төлөө Казахстаны Ерлан Серикжановыг тус бүр ялсан юм. Хагас шигшээд дэлхийн аварга Хифүми Абэд ялагдсан ч энэ тэмцээнд манай тамирчин Ганболдын Хэрлэнг ялсан ОХУ-ын Ислам Хаметовыг ялснаар Их Дуулга тэмцээнээс анхны медалиа хүртлээ.

 

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?