КЕВИН ЛАВ ЭНЭ ОНД ТАЛБАЙД ГАРАХГҮЙ

2018-11-25  

2018-2019 оны улирлын эхний дөрвөн тоглолтод оролцсоны дараа гэмтэл авсан Кэвин Лаавын талбайд гарах хугацаа хойшилж, 2018 он дуустал талбайд гарахгүй байж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Өнгөрсөн зун багтайгаа гэрээний сунгалт хийж, дөрвөн жилийн 120 сая долларын гэрээ үзэглэсэн Кэвин Лаавын хувьд хараахан багтаа тус болж чадаагүй байна. Түүнийг энэ улиралд эхний дөрвөн тоглолтод оролцоход Кливлэнд бүгдэд нь хожигдсон бөгөөд одоогоор Кливлэнд Кавалиэрс 2-13 гэсэн амжилтаар Дорнод бүсийн хамгийн сүүлийн буюу 15-р байранд бичигдэж байна.

2017-2018 оны улиралд Кэвин Лаав улирлын 82 тоглолтын 59-т нь оролцсон билээ. Анх 2008 онд лигт хөл тавьсан Кэвин Лаав тухайн улиралдаа 81 тоглолтод оролцсон бөгөөд түүнээс хойш улиралд 80 тоглолтод оролцож чадаагүй байна.

Тэрээр энэ улиралд 19.0 оноо, 13.5 самбар дунджилж, карьерын хамгийн бага буюу 32.3%-тай довтолж байна.

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?