ЦОМЫН ТЭМЦЭЭНИЙ ГОЛ БААТРААР ДЭД МАСТЕР ТЭМҮҮЛЭН, МӨНХ-НАРАН НАР ТОДОРЛОО

2018-11-26  

Эрэмбээрээ УАШТ-ний ард жагсах Холбооны цомын тэмцээн өндөрлөж, Эрдэнэбаяр, Должинзуу нарын ялалтаар өндөрлөсөн ч, гол баатраар дэд мастер Тэмүүлэн, Мөнх-Наран нарыг нэрлэж байна.

Мөнх-Наран улсын аварга Болор-Эрдэнэд хожигдсон ч, спортын мастер, УАШТ-ний мөнгө, хүрэл медальт Ундрамыг хожиж хүрэл медаль дээр буусан.

Харин залуу тамирчин, дэд мастер Тэмүүлэн шөвгийн наймд Сэр-одыг 3:0, хагас шигшээд улсын 3 удаагийн аварга Я.Бэгзийг 3:2-оор хожиж, финалд шалгарсан. Тэр финалын тоглолтыг 2:0 -ээр тун урамтай хошуучилж эхэлсэн ч, 33-дуулж, 2:3-аар Эрдэнэбаярт ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

Я.Санжмятав агсаны нэрэмжит цомын тэмцээнд хамгийн олон түрүүг Лхагвасүрэн, Бэгз нар авсан. Тэд тус бүр гурван удаа, нийт 6 удаагийн түрүүг эзэгнэдэг. Энэ жил цомын тэмцээнийг Лхагвасүрэн өнжсөн бол Бэгз 3-р байрт шалгарч, залуучуудтай "үзээтэй"'гэдгээ нотоллоо.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?