УЛСЫН ХАРЦАГА О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЭВ

2018-11-27  

БНСУ-ын Андун хотноо арваннэгдүгээр сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд болсон Солонгосын үндэсний ширым бөхийн их аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээнд Монголын ширым бөхийн “Хангай” холбооны тамирчид амжилттай оролцжээ. Улсын заан Д.Баасандорж, улсын харцага О.Хангай, улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Э.Даш, Д.Тамир нарын бөхчүүд тус тэмцээнд өрсөлдсөнөөс улсын харцага О.Хангай хамгийн өндөр амжилт үзүүлсэн байна. Тэрбээр нийт 400 гаруй бөхийн барилдаанд шөвгийн 16-д үлдсэн бол гадаад бөхчүүдийн дунд зохион байгуулсан тэмцээнд түрүүлж, БСНУ-ын үндэсний ширым бөхийн холбооноос олгодог “Дэлхийн ширым бөхийн тусгай аварга” өргөмжлөл хүртэв. Солонгосын үндэсний спорт ширым бөхийн төрлөөр Монголын тамирчид хичээллэж эхэлсэн есөн жилийн хугацаанд Монгол Улсаас анх удаа аварга төржээ. О.Хангайгийн шигшээ барилдаануудыг Өмнөд Солонгосын олон телевиз шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд монгол бөхчүүдийн барилдааны ур чадварыг ихэд үнэлсэн байна. Энэхүү тэмцээнд БНСУ, Монгол, БНХАУ, Испани, Шинэ Зеланд, ОХУ-ын Якут, Сахалины нийт 460 гаруй тамирчин өрсөлдсөнөөс 60 гаруй нь олон улсын бөхчүүд байжээ.

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?