О.ҮЙТҮМЭН ТАРАСТ ДӨРВӨН ЖИЛИЙН ДАРАА ДАХИН ТҮРҮҮЛЭВ

2018-11-27  

Динмухамед Кунаевын нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ОУ-ын тэмцээнээс арваннэгдүгээр сарын 23-25-нд Казахстаны Жамбул мужийн Тарас хотын “Тарас арена”-д боллоо.

Манай улсаас Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ О.Үйтүмэн, Б.Батмагнай, Н.Лхамгармаа, спортын мастер Б.Далайбаяр гэсэн таван тамирчин хүч үзсэн юм.

86 кг-ын жинд “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ний хошой мөнгө, нэг хүрэл медальт, Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн мөнгө, Дэлхийн цэргийн спортын наадмын хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэн алтан медалийн эзэн болж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тэрбээр Тарасын дэвжээнд эзэн орны Нурдаулет Коктеубаев, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт Азамат Даулетбеков, өсвөр үеийн дэлхийн болон залуучуудын Азийн аварга Эльхан Ассадов нарыг тус тус ялж, дөрвөн жилийн өмнөх амжилтаа (2014 онд түрүүлсэн) давтаж, тус тэмцээний хошой аварга боллоо.

Зургаа дахь удаагийн уламжлалт тэмцээнд Казахстан, Монгол, ОХУ, Тажикистан, Беларусь, Кыргызстан, Узбекистан гэсэн долоон орны 150 гаруй бөхчүүд 10 жинд өрсөлдөв.

Тэмцээний нийт шагналын сан 75 мянган ам.доллар байсан бөгөөд түрүү бөх 4000, мөнгө 2000, хүрэл медальтан 500 “ногоон”-ы эзэн болжээ.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

57 кг (22 бөх): 1. Жаргал Дамдинов (ОХУ) 2. Димчик Ринчинов (Беларусь) 3. Мухаммадсидик Жураев (Узбекистан) 3. Арыйаан Тютрин (ОХУ)

61 кг (22): 1. Расул Калиев (Казахстан) 2. Ньургун Александров 3. Семен Владимиров (хоёул ОХУ), Кайрат Амиртаев (Казахстан)

65 кг (28): 1. Ильяс Жумай 2. Мейиржан Аширов 3. Даулет Ниязбеков (бүгд Казахстан) 3. Ньургун Скрябин (Беларусь)

70 кг (18): 1. Иван Ефремов (ОХУ) 2. Нургожа Кайпанов 3. Султан Беисов (хоёул Казахстан), Рамазан Рамазанов (ОХУ)

74 кг (18): 1. Арсалан Будажапов 2. Мурад Курамагомедов 3. Герман Устинов (бүгд ОХУ), Нурлан Бекжанов (Казахстан)

79 кг (15): 1. Тажидин Акаев (ОХУ) 2. Галымжан Усербаев (Казахстан) 3. Станислав Хачиров (ОХУ), Айбек Насыров (Кыргызстан)

86 кг (9): 1. Оргодолын Үйтүмэн (Монгол) 2. Эльхан Асадов 3. Саид Аббазов (Казахстан), Азамат Даулетбеков (бүгд Казахстан)

92 кг (5): 1. Абдиманап Байгенжеев (Казахстан) 2. Нургали Нургаипулы 3. Адилет Давлумбаев (хоёул Казахстан)

97 кг (7): 1. Александр Гуштын (Беларусь) 2. Мамед Ибрагимов 3. Омар Жумаш (хоёул Казахстан)

125 кг (7): 1. Бахтияр Жанабек 2. Ермуханбет Инкар 3. Юсуп Батырмурзаев (бүгд Казахстан)

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?