КАРЛСОН 6:6 ФАБИАНО КАРУАНА

2018-11-28  

Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээний 12 өрөг 12 хайнцсанаар завсарлалаа.

12 дахь өргийн 33 дахь нүүдэлдээ хайнцах санал Карлсон тавьсныг Фабиано хүлээн зөвшөөрснөөр 12 дараалан тэнцлээ. Одоо тэдний хувьд хурдан тоглолтоор хэн нь аварга болохоо шийдвэрлэнэ. Хэрвээ дахин тэнцвэл, блицээр асуудлыг шийдвэрлэнэ. Аварга болсон нь 600 мянган евро, үзүүрлэсэн нь 400 мянган еврогийн шагналыг хүртэнэ. -Карлсоны тэнцэх саналыг сайн ойлгосонгүй. Давуу тал үүсгэж болох байрлалаас тэр татгалзлаа. Түүний сэтгэл тавгүй байгаа бололтой. Нервээ барьж чадахгүй бол тэр хожигдох болно гэж гурван удаагийн дэлхийн аварга Карлсоны тухай Каспаров жиргэлээ.

12 өрөг хайнцлаа. Түр завсарлага авсны дараа хурдан нүүдлээр хэн аваргын титмийг авахаа шийднэ. Карлсоны хувьд давуу байдал үүсэж буй гэж хэлж болно. Тэр хурдан тоглолт, блиц тоглолтонд илүү. Өмнөх ДАШТ-д ч өрсөлдөгч Карякиныг хурдан тоглолтоор ялж, аварга болсон.

 

 

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Жижигээ:Бас л сонирхолтой байсан шүү 2018-11-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?