АЗИЙН 20 НАСНЫ ФУТЗАЛЫН АШТ-НИЙ УРЬДЧИЛСАН ШАТНЫ ТОГЛОЛТУУД УЛААНБААТАР ХОТНОО БОЛНО

2018-11-28  

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах Азийн 20 хүртэлх насны АШТ-ний урьдчилсан шатны “А”, “В” хэсгийн тоглолтууд 12-р сарын 01-03-ны хооронд Буянт Ухаа Спортын Ордонд болно.

2019 онд Малайзад болох Азийн 20 хүртэлх насныхны футзалын АШТ-нд оролцох эрхийн төлөө зүүн Азийн бүсээс Монгол, Япон, БНХАУ, Тайвань, Хонг Конг, Макао гэсэн зургаан баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.

С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Монгол залуучуудын футзалын шигшээ баг эдгээр багуудаас хамгийн өндөр чансаатай нь төдийгүй Азийн чансааны 5-р байрт бичигддэг юм.

Монголын 20 насны шигшээ Азийн 5, Япон 6, Хонг Конг 12, БНХАУ 17, Тайвань 19-р байрт бичигддэг бол Макаогийн баг хараахан тивийнхээ чансаанд багтаж амжаагүй явна.

Монголын 9 насны шигшээ багаас Ази тивд хамгийн өндөр амжилт үзүүлж яваа 20 хүртэлх насны футзалын шигшээ баг 12-р сарын 01-нд 16:00 цагаас Тайвань, 12-р сарын 03-нд БНХАУ-ын багтай тус тус тоглоно.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сэржбүдээ:манай залуус мундагаа улам их амжилт хүсье 2018-11-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?