АВАРГУУДЫН ЛИГИЙН ТАВДУГААР ТОЙРГИЙН СОНИН САЙХНААС

2018-11-28  

Европийн хөлбөмбөгийн холбооны  аваргуудын лигийн тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөх тийшээгээ хандлаа.

Өнгөрсөн шөнө тавдугаар тойргийн тоглолтууд явагдсан юм. Тус тэмцээний дөрвөн удаагийн аварга Манчестер Юнайтед “Олд Траффорд цэнгэлдэх”-дээ Швейцарийн Янг Бойзыг хүлээн авч 1:0-ээр хожил байгуулжээ.     

Тоглолтын нэмэлт цагийн 90+1 дэх минутад М.Феллани  хожлын гоолыг оруулсан байна. Энэ хэсгийн нөгөө талд Италийн Ювентус Валенсиаг мөн л 1:0-ээр хожиж 12 оноотой хэсэг тэргүүлэхээр болжээ. Энэ өдөр Манчестер хотын өөр нэг баг Сити Францийн Лионтой тулж 2:2-оор тэнцжээ.

Испанийн Реалмадрид Италийн Ромаг 2:0-ээр буулгаж авчээ.Тоглолтын шийдвэрлэх хоёрдугаар 47 дахь минутад Гарет Бейл багийнхаа эхний гоолыг оруулсан бол 59 дэх минутад Лукас Васкуез хожилоо баталгаажуулжээ. Реал мадрид хэсгээ 12 оноотой тэргүүлж Рома Есөн оноотой удаалж байна.

Энэ өдөр явагдсан бусад тоглолтуудын үр дүн

АЕК 0:2 АЯКС

ЦСКА 0:2 ПЛЗЕН

БАЙЕРН МЬЮНХЕН 5:1 БЕНФИКА

ХОФФЕНХАЙМ 2:3 ШАХТЕР ДОНЕЦК

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сонирхогч:сайхан тоглолт болсоон 2018-11-28
zochin:he zes oligtoi boloogvi sh dee yun saihan toglolt... 2018-11-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?