141 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗӨВХӨН ТАМХИ ИМПОРТЛОХОД ЗАРЦУУЛЖЭЭ

2018-11-28  

Манай улсын хувьд 2015 оны байдлаар тамхинаас үүдэлтэй зүрх судасны өвчнөөр 2200 гаруй хүн нас барсан гэсэн судалгаа байдаг. Асуудал ийм учир тамхидалт болон дам тамхидалтаас сэргийлэх, багасгах мөн ажлын байрыг тамхины утаанаас ангид байлгах зорилготой нөлөөллийн уулзалтыг олноор зохион байгуулсан. Нөгөөтэйгүүр манайд хэдий тамхины хууль байгаа ч хэрэгжилт байхгүйг эмч мэргэжилтнүүд хэлсээр ярьсаар... 

2012 онд Тамхины хэрэглээний хяналтын хуулиар үйлдвэр, олон нийтийн газруудын дотоод орчинд тамхи татахыг хориглосон юм. Гэвч 2015 онд хуулийн нэмэлт өөрчлөлтөөр томоохон барилгын талбайн гадна тамхи татах цэг байхыг зөвшөөрснөөр энэ хуулийн хүч суларсан юм. Тиймээс энэ хуулийг эргэн харж засаж сайжруулах шаардлагатай.

Дэлхий нийтээр 11 дүгээр сарыг уушгины хавдарт анхаарал хандуулах сар болгосон. Учир нь тамхины хэрэглээ нь уушгины хавдрын гол шалтгаан юм. Манай улсад 2017 оны байдлаар 2.9 тэрбум ширхэг тамхи импортолж, 141 тэрбум төгрөгийг зөвхөн тамхи импортлоход зарцуулжээ.

Монгол Улсад насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 49.1%, эмэгтэйчүүдийн 5.3% нь тамхи татаж, сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж, нас барж байгаа 3 хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна.

Иймээс тамхины тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн хэрэгжилтэд аж ахуй нэгж иргэн бүр санаачилгатай ажиллах хэрэгтэй байна. 

 

 

Ц.ТЭГШБУЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Нямаа:Хуулиндаа анхаарал хандуулах цаг болсон шүү. Тэр тамхи татах цэгийг бүр байхгүй болгохэ хэрэгтэй. Шал дэмий юм хийсэн 2018-11-28
zulass:eoo yamar aimaar too ve !! vr huuhduudee bodohgvi unuu margaa****a bodoj bgaa companydad uchir bii shuu 2018-11-28
Нямаа:Эрдэнэчимэг санаачилсан хууль сүүлдээ шал худлаа болж хувирсан. Үнэхээр тэмцэж байгаа бол үндсээр нь хатуу болгож татварыг нь өсгөх хэрэгтэй. 2018-11-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?