АТЛЕТИКО МАДРИД ХЭСГЭЭС ШАЛГАРЛАА

2018-11-29  

Аваргуудын лигийн хэсгийн шатны тавдугаар тойргийн тоглолтууд өндөрлөлөө. “А” хэсэгт багтсан Испанийн “Атлетико Мадрид” энэ тойрогт Францын “Монако” клубыг талбайдаа хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 12 оноотой болж, хэсгээ тэргүүлж эхэллээ. 

Тоглолтын хоёр дахь минутад Коке тооны харьцааг нээсэн. Улмаар Гризманн 24 дэх минутад нэгийг нэмснээр багийнхаа ялалтыг баталгаажуулсан юм. Ийнхүү “Атлетико” дараагийн тоглолтоос үл хамааран хасагдах шатанд шалгарах болзлоо хангаж байгаа юм.

Энэ хэсгийн нөгөө талд Германы “Боруссия Дортмунд” клуб талбайдаа Бельгийн “Брюгге”-г хүлээж авч, хуурай тэнцжээ. “А” хэсгийг Дортмунд 10 оноотой болж, хэсгийн хоёрдугаар байрт бичигдэхээр болж байна.

Мөн Английн Ливерпүүл Францын Парис сен Жермений талбайд зочилж 2:1-ээр ялагдлаа. Өнгөрсөн жил дэд аварга болсон тэд сүүлийн тойрогт талбайдаа Наполиг заавал хожиж цааш шалгарах даалгавартай нүүр тулав. 

Мөн Испанийн Барселона Голландын Эйндховеныг 2:1-ээр илүүрхэж “B” хэсгийг 13 оноотойгоор тэргүүлэх болзлоо хангалаа. Энэ хэсгийн дэд байрт Английн Тоттенхем долоон оноотой бичигдэж байна. Тэд өнгөрсөн шөнө  Италийн Интер миланыг 1:0-ээр хожиж хэсгээс шалгарах боломжоо хадгалж үлдсэн юм.

Энэ өдөр явагдсан бусад тоглолтуудын үр дүн

ПОРТО 3:1 ШАЛЬКЕ 04

НАПОЛИ 3:1 РЕД СТАР БЕЛЬГРАД

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?