Норвегийн их мастер Магнус Карлсен АНУ-ын шатарчин Фабиано Каруанаг ялж, дэлхийн аварга цолоо хамгааллаа. Гурван долоо хоног үргэлжилсэн тэдний тоглолт 12 удаа тэнцээд байсан юм.
Лхагва гаригт болсон түргэн тоглолтонд Карлсен 3:0 харьцаагаар өрсөлдөгчөө хожиж, Дэлхийн шатрын аварга цолоо хамгаалсан юм.
Тоглолтын дараа Карлсен “Өнөөдөр би ажлаа маш сайн хийлээ. Бүх зүйл төгс болж өнгөрлөө” гэсэн юм.
Аварга болсон Карлсен 550 мянган евро /$621000/, Каруана 450 мянган еврог /$511,400/ шагналд авчээ.
Дэлхийн аваргын төлөө өрсөлдсөн шилдэг хоёр хоёр шатарчны тоглолтыг BBC, CBS болон SkyNews зэрэг дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд шууд дамжуулан хүргэжээ.
Рапид буюу түргэн нүүлт хийхээр Карлсон өрсөлдөгчөөсөө түрүүлж ирэв.
Тоглолтын эхний 3'-нд зураг авах эрхийг хэвлэлийнхэнд олгов. Түүний эхний өрөх ялалтаар өндөрлөлөө.
Хэвлэлийн бага хурлын үеэр, -Карауна сайн тоглосон. Тэр сайн шатарчин. Гэхдээ энэ өдөр минийх байлаа гэж тэр баяртайгаар мэдэгдлээ. -Онцгүй өдөр. Миний юу ч бүтээгүй. Яаж ч чадаагүй гэж Карауна Карлсоны үгийг дэмжлээ.