ХОВД ШОНХОРУУД ЭХНИЙ ЯЛАЛТАА АВЛАА

2018-11-30  

MNBA 21 аймгийн үндэсний лигийн хоёр удаагийн дэд аварга Ховд Шонхорууд улирлын хоёр дахь тоглолтоо Баянхонгор Мазаалай багийн эсрэг хийлээ. Хоёр багийн тоглолтын эхний үе тун ойролцоо өндөрлөсөн ч хоёрдугаар үед Шонхорууд бага зэрэг илүүрхсэн юм. Харин тоглолтын шийдвэрлэх хагаст Ховд Шонхорууд багаараа жигд сайн байснаар 102-75 харьцаатай улирлын эхний хожлоо авлаа. Тус тоглолтод Ц.Отгонжаргал 19 оноо, 8 самбар, 10 оновчтой дамжуулалт өгч трипл дабл хийхэд хоёрхон оноо дутсан. Тэгвэл Шонхорууд багаас Г.Цэнгүүнбаяр, Э.Батжаргал, О.Доржзовд, Э.Дорж-Арилд нар 10-с дээш оноог багаараа гайхалтай байлаа. Мөн Э.Дөлгөөн ердөө найман оноо авсан ч 8 бөмбөг таслалт, 6 самбар, 6 оновчтой дамжуулалт өгч олон талт тоглолтыг үзүүлжээ. Харин Мазаалай багаас Э.Ариунболд 17 оноогоор багаа тэргүүлсэн ч түүнээс хоёр л тоглогч 10-с дээш оноог авч чаджээ. Улирлын эхний тоглолтондоо Мазаалайнууд хожигдсон бол Шонхорууд 1-1 гэсэн амжилттай боллоо.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?