Үндэсний лигт гурав дараалан аваргалахын төлөө зорьж буй Архангайн алтан дорнодын дайчид баг 112:93 харьцаатай Хэнтий аймгийн багийг хожлоо. Тоглолтын эхний үед алтан дорнодын дайчидийн О.Энхбаатар далласан довтолгоогоо удаа дараа амжилттай болгож онооны зөрүүг үүсгэж чадсан юм.Тоглолтын 2,3 р үе тун тэнцүүхэн өрнөж архангайн шинэхэн цэрэг Энхцогтын Дөлгөөн 20 оноо 4 бөмбөг таслалтаар сайн тоглолт үзүүлсэн юм.Харин Хэнтий аймгийг Шижирбат оноогоор багаа тэргүүлжээ. Дөрөвдүгээр үеийн найман минут тавин секунд үлдсэн байхад Алтан дорнодын дайчид онооны харьцааг 100:73 болгож 100 онооны босгыг давсан юм. Хэнтий аймгийн самбар доорх хамгаалалт өнөөдрийн тоглолтын хожигдлын шалгаан боллоо гэж харагдлаа.
Тус тоглолтод статистик үзүүлэлтээр Архангайн алтан дорнодын дайчид багаас
О.Энхбаатар 29 оноо 9 самбар 5 ассист
Э.Дөлгөөн 20 оноо 3 ассист 4 бөмбөг таслалт өгч тэргүүлжээ. Харин Хэнтий аймгийн багаас Н.Шижирбат 23 оноо 4 ассист 7 самбар, Б.Эрдэнэболор 22 оноо 4 ассист 3 самбар авч багаа тэргүүлжээ.